About Us

“Aspire Educational" боловсролын байгууллагын зүгээс танд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд цаг гарган манай цахим хуудсаар зочилж байгаад тань талархал илэрхийлье.

"Aspire Educational" нь Англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол хүн нэг бүрт зориулан бүтээгдсэн Англи хэлний яриа болон дүрмийн цахим сургалтын вэбсайт юм.

Та манай цахим хуудсанд нэвтэрч гишүүн болсноор Англи хэл сурах урт хугацааны хүсэл зорилгоо биелүүлэхээс гадна өөрийнхөө түвшинд тохирсон олон нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.

"Aspire Educational" боловсролын байгууллагын уриа үг нь "Эрэлтэд нийцсэн боловсролыг түгээх” бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд бид гадны улс орнуудын боловсролын салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

Манай вэбсайтад бүртгүүлснээр зөвхөн Англи хэлний академик сургалтад хамрагдахаас гадна насанд хүрэгчдийн ажил мэргэжилд ч дэмжлэг үзүүлэх өргөн цар хүрээ бүхий олон төрлийн хичээлүүд багтсанаараа давуу талтай юм.

Бид таны Англи хэл сурах хүсэл мөрөөдөл, зорилыг тань биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Цахим хуудсанд хандсанд дахин талархлаа илэрхийлье. Хэрвээ таны хайж буй хичээл, хэрэглэгдэхүүн манай цахим хуудсанд байхгүй бол "Contact us" буюу бидэнтэй холбогдох цэс рүү нэвтрэн хайж буй материалаа асууна уу. Бид таны хүссэн хичээлийг байршуулахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Эрхэм зорилго


“Aspire Educational” боловсролын байгууллага нь Англи хэлээр дамжуулан бүхий л хүмүүсийн амьдралыг сайжруулах, эерэг өөрчлөлт оруулах эрхэм зорилготой.

Алсын хараа


Бүхий л насны хүмүүсийг амжилтанд хүргэх, нөөц бололцоогоо улам тэлэхэд туслах, цаашлаад нийгэм дэх өндөр бүтээмжтэй, хариуцлагатай, ёс зүйтэй, бүтээлч нэгэн болгон төлөвшүүлэхэд бидний алсын хараа оршино.

Үнэт зүйлс


Хүсэл эрмэлзэл
Тусламж дэмжлэг
Мэргэжлийн ур чадвар болон тэмүүлэл
Шударга байдал болон урам зориг
Хүндлэл
Хүчин чармайлт